УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх асуулгын хариуг сонсов. Эрүүл мэндийн сайд С.Энхболд асуулгын хариуг танилцуулсан. Хүн амын өвчлөл, нас баралтын тэргуүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор ДЭМБ-аас “PEN HEARTS" загвар төслийг санаачилсан бөгөөд манай улс 2019 оноос эхлэн Сонгинохайрхан дүүрэг, Дархан-Уул, Говьсүмбэр, Дундговь, Дорнод, Завхан, Хөвсгөл аймгийн 132 эрүүл мэндийн төвд хэрэгжүүлж эхэлжээ. Төсөл хэрэгжсэн аймаг, орон нутагт тархины цус харвалтаас шалтгаалсан нас баралтын too 1.4-2.5 дахин буурч, зүрхний шигдээсийн шинэ тохиолдлын тоо 2022 оны хоёрдугаар улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.9 дахин, нас баралтын тоо 1.5 дахин буурсан тул 2024 он гэхэд уг төсөлд үлдсэн бүх аймгийг хамруулахаар ажиллаж байг...